Introduction

 The Kherlen River

 The Kherlen River Valley boasts a natural and cultural heritage worth discovering. This unique area preserves some of the world's most endangered ecosystems and biological diversity. It represents a specific historical space and time with a deep cultural, artistic, and scientific value. The ethnic groups of Khalkh, Buriad, Barga, Uzemchin, Uriankhai, and Hamnigan have all played a significant role in the establishment and development of the country, creating a distinct nomadic culture, knowledge and traditions that have been passed down through generations.
The Kherlen River is the region's longest and most distant tributary, making up 54 percent of the Pacific Ocean basin. In contrast, the river basin covers an impressive area of 107,517 km2, which amounts to 6.8 percent of Mongolia's total land area. The Kherlen River has 1264 km, and 1090 km flows through Mongolia.

✔  The Kherlen River is an indisputable witness of nomadic history and culture. Extensive research conducted in the river basin and its surroundings has revealed traces         of continuous human habitation from the Old Stone Age (Paleolithic) through all periods of Mongolian archeology. As of today, over 10,000 historical and cultural                 immovable monuments are registered in the Kherlen basin, serving as concrete evidence of the region's rich cultural heritage. 
✔  The Kherlen River Valley surrounds famous Stone Age settlements and Neolithic monuments in Central Asia, including pit dwellings. 
✔ Representation of Deer stone monuments and Bronze Age monuments registered as World Heritage; 
✔  Ruins of various cities such as Hunnu or Xiognu, Kidan or Liao. 
✔ Tomb of the nobles of the Hun Dynasty, which was the first state of Yudali. It is registered in the preliminary list of World Heritage. 
✔  Monuments related to Genghis Khan and the Mongol Empire such as rock inscriptions, city ruins, and human stone statues. 
✔  Mount Burhan Khaldun, along with the sacred area surrounding it, is a registered World Heritage site. 
✔  Intangible cultural heritage rooted in the nomadic culture, including methods of herding animals, horse riding skills, handicrafts of animal equipment, and migration         rituals. 
✔  Mongolian Traditional Music of the Morin Khuur (Horse head fiddle), Mongolian Traditional Folk Long Song, Mongolian Traditional Festival – Naadam, are listed in                 UNESCO's list of Intangible Cultural Heritage of Humanity, along with the inheritors of that heritage. 
✔  Mountain and Mound Worship is registered on the UNESCO’s List of Intangible Cultural Heritage in Need of Urgent Safeguarding is registered and it is preserved in the       area.

 Хэрлэн гол

       Хүн төрөлхтний соёл, тэр дундаа нүүдлийн соёл иргэншил эрт цагаас эдүгээг хүртэл байгаль цаг уур, газарзүйн онцлогтой зохицон, харилцан хамаарч хөгжиж ирсэн. Үүний нэгэн баталгаа нь байгаль, соёлын өвийн нэн сонирхолтой орон зай болох Монгол Улсын дорно зүгийг ундаалан тэтгэгч Хэрлэн гол, түүний ай савд хамаарах газар нутаг юм.
 
      Их Хэнтийн нурууны гол өндөрлөг болох Бурхан Халдун хайрханы зүүн өвөр бэлээс эх авч урсах Богдын гол, Цагаан гол хоёрын уулзварыг Хэрлэн голын эх ундарга гэж үздэг. Хэрлэн гол нь Монгол орны нутгаар царс-нарсан ой, ойт хээрийн бүс нутаг болон Дорнодын өргөн уудам талаар урсан өнгөрч, БНХАУ-ын ӨМӨЗО-ы нутагт орших Далай (Хөлөн) нуурт цутгадаг аж. 
     Номхон далайн ай савын 54 хувийг дангаараа бүрдүүлдэг, тус ай савын гол мөрнөөс уртын хэмжээгээрээ нэгдүгээрт ордог, хамгийн алслагдсан цутгал нь Хэрлэн гол юм. Монгол орны нутгаар 1090 км үргэлжлэн урсадаг, голын нийт урт нь 1264 км байна. 
    Хэрлэн голын сав газар 107,517 км2 талбайг хамрах бөгөөд Монгол Улсын нийт газар нутгийн 6.8 хувийг эзэлж байна. Хэрлэн голын сав газарт дэлхийд ховордсон экосистем, биологийн олон янз байдал бүрэлдсэн байгалийн өв, түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдол бүхий соёлын өв оршин буйг судлаачид ном бүтээлдээ дурдсаар ирсэн. 
     Нүүдэлчдийн эх түүхийн голомт гэгдэх гурван мөрний нэг Хэрлэн голын нэр “Монголын нууц товчоон”-д дангаар болон сав газрын бусад газар усны нэрийн тодотгол байдлаар (МНТ §94, 96, 98, 107, 136, 142, 151, 177, 193, 282), тухайлбал Хэрлэн мөрний тэргүүн, Хэрлэний бүрги эрэг, Хэрлэний Хөдөө арал, Хэрлэний Аргал хөхий гэх мэтээр олон удаа дурьдагддаг. Түүнчлэн “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл”, Рашид ад-диний “Судрын чуулган” зэрэг сурвалжуудад Хэрлэн мөрөнд болсон түүхэн үйл явдлууд тодорхой тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 
     Энэхүү бүс нутагт Монгол үндэстэн, угсаатны соёлын нийтлэг бүрэлдэн тогтож төлөвшихөд өөр өөрсдийн хувь нэмрийг оруулсаар ирсэн Халх, Буриад, Барга, Үзэмчин, Урианхай, Хамниган угсаатны бүлгийн төлөөлөл аж төрөн, бусдаас тод ялгарах нүүдлийн соёл, мэдлэг ухаан, уламжлал, зан үйл, язгуур урлаг, ур хийц, дэг сургууль, оюуны соёлыг хойч үедээ уламжлуулж байна.
Search