ЭЭЛЖИТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХЭНТИЙ АЙМГИЙН ЧИНГИС ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ХЭРЛЭН ГОЛЫН САВ ГАЗРЫН СОЁЛЫН ӨВД НӨЛӨӨЛЖ БУЙ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНД ДАСАН ЗОХИЦОХ АРГА ЗАМ” СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХЭНТИЙ АЙМГИЙН ЧИНГИС ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Монгол орны эрс тэс уур амьсгалд байгаль дээр хөдөө хээр, ил задгай оршин байдаг түүх, соёлын дурсгал, байгалийн нөхцөлөөс шууд хамааралтай нүүдлийн соёл зэрэг соёлын биет болон биет бус өвд уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй гамшигт үзэгдэл хэрхэн нөлөөлж буйг судлах, эмзэг байдал, эрсдэлийг тодруулах, орон нутгийн иргэдэд чиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг төлөвлөх, эрсдэлийг үнэлэх, тогтвортой шийдэл гаргах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон талт оролцогчдыг чадавхжуулах зорилгоор “Өв соёлыг хамгаалах нь: Өнгөрснөөс ирээдүй рүү” хэмээх дэлхий нийтийн санаачилгын хүрээнд Соёлын өвийн үндэсний төв, “Хэрлэн Сэрвэн хаалга” байгаль, соёлын өвийн хадгалалт, хамгаалал, судалгаа, мэдээллийн төв ТББ хамтран Олон улсын түүх, соёлын дурсгалт газрын зөвлөл (ICOMOS), Уур амьсгал ба соёлын өвийн сүлжээ (CHN), National Geographic Society (NGS), “Preserving Legacies” байгууллагуудын зөвлөмж, аргазүй, дэмжлэгээр “Хэрлэн голын сав газар дахь уур амьсгалын өөрчлөлт, эрсдэлийн үнэлгээ, түүнд дасан зохицох арга зам” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг 2025 оны 09 дүгээр сарын 10,11,12-ны өдрүүдэд Чингис хотод зохион байгуулагдаж байна.
Сургалтыг “Preserving Legacies” төслийн шинжлэх ухааны салбар хариуцсан захирал, уур амьсгалын шинжээч, Доктор Салма Сабоур, Хэнтий аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Соёл, урлагийн хэлтсийн дарга Б.Эрдэнэсувд, Соёлын өвийн үндэсний төвийн Бүртгэл, мэдээллийн газрын дарга А.Саруул нар удирдан явуулж буй бөгөөд Монгол талын сургагч багш нар 2 жилийн турш уур амьсгалын өөрчлөлтийн талаар олон улсын цахим сургалтад хамрагдан Өмнөд Америкийн Колумба улсын Картагана, Африкийн Бенин, Того улсын нутагт орших Котомакку дэлхийн өвийн дурсгалт газарт тус туршлага судалж, эрсдэлийн судалгаа хийх, эрсдэлийг үнэлэх ажилд оролцсон байна.
Сургалтад Хэрлэн голын сав газрын 3 аймаг, 20 орчим сумын нутгийн удирдлага, байгаль орчны болон соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, орон нутгийн малчин иргэдийн төлөөлөл болох 50 орчим хүн хамрагдаж буй юм.
Энэхүү сургалт нь энэ чиглэлээр Монгол Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаараа онцлогтой.